|
зураг зүй
2011-03-21
цахим хичээл ,тавлаж хадах
2011-02-23
2011-01-22
Bujig
2011-01-22
eeriin zurag
2011-01-22
барилга
2011-01-22
ЦОГЦ БҮТЭЭЛ
ийслэлийн засаг даргын 2010 оны захирамжийн биелэлт
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон дүүргүүд өссөн дүнгээр гаргаж ирүүлнэ үү
Нийслэлийн Засаг даргын Захирамжийн биелэлтийг нэгтгэн гаргасан мэргэжилтэн, хянасан удирдлага гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарж баталгаажуулна. Мөн gantulga_h@yahoo.comЭнэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар файл хэлбэрээр илгээнэ үү.
“Барилга.МН” сэтгүүлийн шинэ оны шинэхэн дугаар худалдаанд гарлаа. 2011 оны анхны дугаараараа бид уншигч та бүхэндээ дулаалгын материалууд болон дулаан алдагдлыг хэрхэн бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцтай болох талаар заавар зөвлөгөөг дэлгэрэнгүй бэлтгэлээ. Та “Барилга.МН” сэтгүүлийн шинэ дугаарыг худалдан авч уншсанаар: - 2011 онд Орон сууцны үнэ өсөх үү буурах уу? - Энэ онд нураахаар болсон хуучин 44 барилгын жагсаалт - Танай гэрийн цонх, хана цанатаж мөөгөнцөртөөд эсвэл хаанаас гэх нь мэдэгдэхгүй сийгээд хүйтэн өвөлжиж байгаа бол та хэрхэн дулаан алдагдлаа буруулах, хэрхэн дулаалах зааварчилгаа. - Гэрээ дулаалахдаа шилэн хөвөн үү? Базальт волл, шахмал хөөсөнцөр, перлит, керамзит, хонины ноос, сүрэл гээд бүх төрлийн дулаалгын материалуудын алийг нь сонгох вэ? Дулаалгын материалуудын зөвлөгөө болоод худалдан авах байгууллагуудын жагсаалт. - Ердийн зуухаа эрчим хүчний хэмнэлттэй болгох. - Шанхай хот дахь дэлхийн санхүүгийн төвөөр аялсан тэмдэглэл. - Барилгын материалын болоод барилгын ажилчдын жишиг үнэ. - Шинэ орон сууцны дэлгэрэнгүй мэдээлэл, банкуудын зээлийн хүү гээд та өөртөө хэрэгтэй барилгын салбарын бүх л төрлийн мэдээллийг “Барилга.МН” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай. Уншигч та сэтгүүлийнхээ шинэ дугаарыг сонин сэтгүүл борлуулах цэгүүд, номын дэлгүүр болон супермаркетын сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авч болно. 1950 үнэгүй хүргэж байгаа. Холбоо барих утас: 91000222 . 91000233
|
Шууд холбоос
|
2011-01-22
ӨҮӨҮӨҮӨҮӨҮӨҮӨҮӨҮӨҮӨҮӨ
"Интерном" номын их дэлгүүрийн танилцуулга
Монголын хамгийн өргөн сонголттой "Интерном" номын их дэлгүүр нь 2004 онд үүд хаалгаа нээснээс хойш жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн, номын сонголт, нэр төрлийг нь олшруулж өдгөө 10,000 гаруй нэрийн ном, сонин сэтгүүл, бичиг хэрэг бэлэг дурсгалын барааг өдөр тутам худалдаалж байна.
Манай дэлгүүрийн давуу тал
• Хамгийн олон номтой, хотын төвд байрлалтай үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан тохилог байртай анхны номын дэлгүүр • Шинэ номын хурим , үзэсгэлэн худалдаа зэрэг олон нийтийн арга хэмжээг явуулахад тохиромжтой • Хэвлэл дизайны салбарт Монголдоо тэргүүлэгч "Монсудар" хэвлэлийн газрын албан ёсны борлуулагч • Дэлхийн өнцөг булан бүрээс ном захиалан авч болно. • Улаанбаатар хотын төвд байрлал бүхий "Grand", "Гандирс" төвд салбартай • Ном, бичиг хэрэг, бэлэг дурсгалын нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээтэй
Таны сонгох ном
Монгол номын тасагт хүүхдэд зориулсан монгол, англи, хятад, япон, орос хэлээр гарсан үлгэр домгууд, танин мэдэхүйн цуврал номууд, IQ сэтгэн бодох чадвар хөгжүүлэх, сурах бичиг гарын авлага, хичээлийн үзүүлэн, дэлхийн болон монголын сонгодог зохиолууд, намтар дурсамж, хэл шинжлэл, утга зохиол судлал, яруу найраг монголын болоод евро азийн улс гүрнүүдийн түүх, архелоги, угсаатан судлал, философи газарзүй, хууль эрх зүй, далд ухаан, шашин, сүсэг бишрэл мөргөлийн зан үйл, сургаал номлол, судар бичиг, хоол хүнс эрүүл мэнд, гоо сайхан, компьютер техник, санхүү эдийн засаг, сэтгэл судлал, маркетинг, социологи зэрэг бүх насны хүмүүст зориулсан төрөл бүрийн номнуудыг тусгайлан ангилсан тасгуудаар үйлчилэн худалдаалдаг. Мөн Япон, Солонгос, Хятад, Чех, Испани, Орос, Франц, Герман хэлээр хэвлэгдсэн сурах бичиг, товхимол уран зохиол, гадаад хүнд зориулсан монгол хэл сурах гарын авлага, мэргэжлийн болон бусад толь бичиг, жуулчдад зориулсан гарын авлага, гадна дотнын сэтгүүлүүд, бичиг хэрэг, бэлэг дурсгал, мэндчилгээ, CD зэрэг 10 000 гаруй төрлийн ном, товхимол төрөл бүрийн бичиг хэргийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг.
Оюуны үнэт бүтээл болох номыг уншигч түмэндээ хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс зохиолч, харилцагчтай байнга хамтарч дараах арга хэмжээг зохион байгуулдаг.
|
Шууд холбоос
|
2011-01-21
хувцас
2011-01-21
2011-01-20
металл
|
|
|
|